Улаанбаатарт 30 градус дулаан байна

Улаанбаатарт 30 градус дулаан байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө говь, талын нутгаар халуун байна.

ӨНӨӨДӨР

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи:  Их төлөв баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсч шороон шуурна шуурна.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

2020 оны 06 дугаар сарын 20-ны 06 дугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр аадар бороо, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20,21-нд борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Говь талын нутгаар өдөртөө халж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө   4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 21-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө