Бээжингээс орох, гарах хөдөлгөөнийг хааж хөл хориог чангатгалаа

Бээжингээс орох, гарах хөдөлгөөнийг хааж хөл хориог чангатгалаа

БНХАУ-ын Эрүүл мэндийн байгууллага нийслэл Бээжин хотод коронавирусийн халдвар хэд хэдэн байршилд голомтлон тархсаны улмаас иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг дахин чангатгаж байгаа талаар пүрэв гаригт мэдээллээ.

Бээжин хотын Аюулгүй байдлын хорооны дэд дарга Пан Сүхонг пүрэв гаригт мэдэгдэл хийх үеэрээ халдварын тархалтыг нийслэлээс гадагшлуулахгүй байх үүднээс хамгийн өндөр эрсдэл бүхий иргэдийг гурван бүлэгт хувааж, хотоос гарахыг хориглох шийдвэр танилцуулсан юм. Үүнд, хамаарах бүлэг

  1. “COVID-19”-ийн халдвар авсан болох нь шинжилгээгээр тогтоогдсон, халдвар авсан өвчтөнтэй ойрын хавьталд орсон болон коронавирусийн ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн хүмүүс.
  2. Тавдугаар сарын 30-аас хойш Бээжин хотын Фэнтай дүүрэг дэх Синфади хүнсний захаар үйлчлүүлсэн иргэд.
  3. Халдвар голомтлон тархсан бүс болон түүнтэй ойролцоо амьдардаг иргэдийг хотоос гарахыг хориглосон байна.

Пан Сүхонг нийслэлийн бусад иргэдийг шаардлагагүй тохиолдолд хотоос гарахгүй байхыг анхааруулсан. Мөн тэрээр залшгүй тохиолдолд хотоос гарах шаардлагатай иргэд “PCR” шинжилгээгээр долоо хоногийн хугацаанд коронавирусийн хоёр сөрөг хариу авсан байх шаардлагатай талаар мэдээлсэн юм.

Бээжин хотын удирдлагууд өнгөрөгч мягмар гаригт хотын орох-гарах хөдөлгөөнийг бүхэлд нь тусгаарлаж, хот хоорондын нислэг, галт тэрэг, авто замын тээврийг хязгаарлах шийдвэр танилцуулсан. Тэгвэл Бээжин хотын Тээврийн комиссын орлогч дарга Ронг Жүнь өнөөдрөөс эхэлж нийслэлийн болон нийслэлээс явах хот хоорондын бүх автобус тээврийг бүрэн зогсоохыг мэдэгдсэн байна. Синдафи хүнсний захаас үүдэлтэй халдварын нийт тохиолдол сүүлийн 24 цагийн хугацаанд 25-аар нэмэгдэж, уг голомтоос гаралтай нийт өвчлөлийн тоо 183 болжээ. 

Эх сурвалж: Xinhua