СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөлд мөндөр орсны улмаас долоон айл үерт урсжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөлд мөндөр орсны улмаас долоон айл үерт урсжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим баг 06.18-ны өдрийн 19:30-20:22 цагийн хооронд хүчтэй аадар, мөндөр орсны улмаас 7 айлын хашаа, 2 гудамж усанд автжээ.

Үерийн ус зайлуулах сувгын шороон далан сэтэрсэн тухай дуудлагыг 06.18-ны өдрийн 20:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөрөн сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж 5 метр урт, 1 метр өндөр шороон далан босгон ажиллажээ.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө