Б.Дашдондог: “The HU” хамтлагийн тоглолт цуцлагдаагүй

Б.Дашдондог: “The HU” хамтлагийн тоглолт цуцлагдаагүй

“The Hu” хамтлаг  энэ сарын 23-ны өдөр буюу мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар тоглолтоо хийхээр болж бэлтгэл ажлаа хангаад буй. Харин олон нийтийн зүгээс “Тус хамтлагийг улс төржлөө, сонгуулийн өмнөх өдөр тоглолтоо хийж буй нь намын сурталчилгаа болж байна. Тэд Австрали улсаас тусгай үүргийн онгоцоор оочер дайран ирсэн ч одоо намын сурталчилгаа хийн хариу барьж байна” гэх шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Гэтэл өнөөдөр нэр бүхий мэдээллийн сайт “The HU” хамтлаг АН-ынхны улстөржилтөөс болж тоглолтоо цуцалжээ. Хамтлагийнхны сайхан сэтгэлийг улстөржүүлж, сошиалаар нэг харааж зүхсэн нь олон нийтэд таалагдаагүй, хамтлагийнхны ч урмыг хугалав.  АН-ынхан ингэж монголчуудыг “The HU”-гийн тоглолтыг үзэх боломжгүй болголоо. Тэд тоглолтоо цуцалсан  талаараа ямар нэг мэдэгдэл, тайлбар хийхгүй гэнэ” гэх мэдээллийг олон нийтийн дунд тараасан юм.

Бид энэ талаар хамтлагийн продюсер Б.Дашдондогоос тодруулахад “Энэ бол худал мэдээлэл. Тоглолт цуцлагдаагүй” гэж хариуллаа.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө