БНХАУ Африкийн орнуудын өрийг цуцална

БНХАУ Африкийн орнуудын өрийг цуцална

Энэ сарын 17-нд БНХАУ, Африкийн Цар тахлын эсрэг хамтран тэмцэх дээд хэмжээний онцгой хурал цахимаар явагдлаа. Хурлыг Бээжин хотоос БНХАУ-ын дарга Ши Жиньпин удирдан явуулж, илтгэл тавьсан билээ.

Энэ хуралдаанаар БНХАУ-ын тал хамтын ажиллагааны хүрээ хэмжээнд Африкийн орнуудын 2020 оны эцэст хугацаа нь дуусах БНХАУ-ын хүүгүй зээлийн өрийг цуцалж, цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа Африкийн орнуудын өрийн хугацааг сунгах шийдвэр гаргалаа. Мөн Ши Жиньпин олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа хөгжсөн орнууд болон олон талт банк санхүүгийн байгууллагуудад Африкийн өрийг бууруулах асуудлаар нэн эрчимтэй арга хэмжээ авахыг уриалсан байна.