Т.Баярхүү: Мөнгө тараах үйлдэл гаргаж буйг яаралтай таслан сэргийлэх арга хэмжээ авч байна

Т.Баярхүү: Мөнгө тараах үйлдэл гаргаж буйг яаралтай таслан сэргийлэх арга хэмжээ авч байна

Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтран сонгуулийн үеийн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү "Өнгөрсөн хугацаанд иргэний улс төрийн эрх чөлөөний эсрэг 89 гомдол бүртгэгдсэний 90 хувийг гэмт хэргийн шинжтэй, 10 зөрчлийн шинжтэй гомдол бүртгэгдсэн. 

Үүнээс илт худал мэдээлэл тараах 5, сонгуулийн хорооны ажилд саад болох 2, санал асуулгад хууль бусаар нөлөөлөх 1 нийт найман хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Харин зөрчлийн 9 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлсэн. Сонгогчдод мөнгө, аялал амралтад явуулах, бэлэг өгөх зэрэг гомдол 11 ирсэн.

Сонгуулийн үеэр холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөж ажиллах талаар Тагнуулын байгууллага, Цагдаагийн байгууллагаас албан шаардлага өгсөөр байтал зарим нам, эвсэл улс төрийн хүчин, нэр дэвшигчид цахим хэрэгсэл ашиглан бусдыг нэр хүндийг гутааж, соногогчийн саналыг худалдан авахаар мөнгө тараах зэрэг үйлдэл гаргаж байгаа тул яаралтай таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна" гэлээ.