YAHOO: Сумочдын үсийг засдаг 75 настай буурайг үдэх ёслолд Асашёрюү аварга оролцлоо

YAHOO: Сумочдын үсийг засдаг 75 настай буурайг үдэх ёслолд Асашёрюү аварга оролцлоо

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр сүмочдын үсийг засдаг байсан нэгэн буурал 75 насандаа өөд болж, салах ёс гүйцэтгэх ёслол энэ сарын эхээр болж өнгөрсөн тухай YAHOO NEWS мэдээлжээ. Хинахата Такажу гэх уг бууралтай салах ёс гүйцэтгэх ёслол Токио хотноо болсон бөгөөд ёслолд Сүмогийн холбооны ерөнхийлөгч тэргүүтэй олон алдартнууд ирсний нэг нь настан буурлыг “Япон аав минь” хэмээн хүндлэн хайрладаг байсан Аса аварга ирсэнбайна.

Аса аварга ажил явдал дуусан дуустал ар гэрийнхэнд нь хань болж суусан бөгөөд ар гэрийнхнийх нь хүсэлтээр тэдний араас хүж өргөсөн анхны хүн нь болжээ. Тэрээр энэ үеэрээ “Заримдаа гаргадаг байсан болчимгүй, дэггүй занг минь засах гэж олон ч зүйл хэлж өгдөг байсан” хэмээн настанг дурсан ярьсан тухай энд дурджээ.

ЭХ СУРВАЛЖ: YAHOO