Д.Нямхүү: 62 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, дахин долоон хүн эдгэлээ

Д.Нямхүү: 62 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, дахин долоон хүн эдгэлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, коронавирусийн халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

Тэрбээр " Өчигдөр нийт 62 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Өнөөдөр дахин долоон хүн эдгэж ХӨСҮТ-ээс дараагийн шатанд шилжлээ. Нийт батлагдсан тохиолдол 204 болж, эдгэсэн хүний тоо 139 боллоо.

Өнөөдөр гурван онгоц хүлээж авна. Би бэлтгэл ажлаа хангасан байна" гэв.