Голын усанд тээврийн хэрэгслээ угаасан зөрчлийг илрүүлжээ

Голын усанд тээврийн хэрэгслээ угаасан зөрчлийг илрүүлжээ

Экологийн цагдаагийн албанаас зургаадугаар сарын 19-ний өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах Туул, Сэлбэ, Улиастайн гол орчимд хяналт, шалгалтаар ажиллахад голын эрэг буюу усны сан бүхий газарт иргэд тээврийн хэрэгслээ угааж, орчныг бохирдуулж байгаа 15 зөрчлийг таслан зогсоож, хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээ авч, шийтгэл оногдууллаа.

Тус албанаас энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор нийслэлийн усны сан бүхий газруудаар тогтмол хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллаж байгаа хэдий ч дээрх зөрчил тасрахгүй, иргэд орчноо бохирдуулах явдал улам бүр нэмэгдсээр байна. 

Байгаль эх дэлхийгээ хайрлах, цэвэр орчинд амарч зугаалах боломжийг та бид өөрсдөө бий болгоно гэдгийг иргэн бүр ухамсарлаж ойлгох шаардлага тулж ирснийг Экологийн цагдаагийн албанаас анхааруулж байна.




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө