Жирийн хүмүүс сансар огторгуйд аялдаг болно

Жирийн хүмүүс сансар огторгуйд аялдаг болно

Сансрын аялал жуулчлалын бизнесийг хөгжүүлэх зорилготой Space Perspective хэмээх спарт-ап компани уламжлалт бус тээврийн хэрэгсэл ашиглан сансарт аялал хийхээр төлөвлөж байгаа талаар Tech Crunch сайт мэдээлжээ.

Тус компанийг Жейн Пойнтер, Табер МакКаллум нар үүсгэн байгуулсан бөгөөд тэд өмнө нь сансрын бөмбөлөг үйлдвэрлэгч World View компанийг хамтран байгуулж байсан билээ. Үүнээс улбаалан тэд энэ удаа тусгай зориулалтын сансрын бөмбөлөг бүхий капсулаар агаар мандлын хэсэгт очихоор төлөвлөж байгаа гэнэ.

Энэхүү капсулаар дээд тал нь найман хүн зорчих боломжтой ба сансрыг тольдох аялалд явсан нэг хүн ойролцоогоор 125 мянган доллар төлөх юм байна. 

"Сансрын Нептун хөлөг" гэж нэрлэсэн энэхүү кампул нь сансарт аялахыг хүссэн жирийн иргэдийг тээвэрлэхээс гадна судалгааны ажилд давхар ашиглагдах аж. Space Perspective компаниас мэдээлснээр уг капсул ойролцоогоор 30 мянган метрийн өндөр хөөрөх хүчин чадалтай гэжээ. Энэ нь яг ч задгай сансар биш боловч эх дэлхий, агаар мандлыг дээрээс харах боломжийг олгоно хэмээн тайлбарлаж байгаа юм. 

Тэд 2021 оны эхээр туршилтын нислэгээ үйлдэхээр төлөвлөж байна гэж мэдэгджээ. Аялал зургаан цаг үргэлжлэх бөгөөд дэлхийн агаар мандалд хүрэхэд ойролцоогоор хоёр цаг, эргэж ирэхэд мөн хоёр цагийг зарцуулна гэж тус компани төлөвлөж байгаа аж. Тэд Флорида муж дахь Кеннеди сансрын төвөөс бөмбөлөгт капсулаа хөөргөх ба эргэж ирэхдээ Атлантын далайд газардах гэнэ.