Үерийн улмаас төмөр зам угаагдаж, галт тэрэгний хөдөлгөөн саатжээ

Үерийн улмаас төмөр зам угаагдаж, галт тэрэгний хөдөлгөөн саатжээ

Их хэмжээний усархаг борооны улмаас зарим газарт үер бууж төмөр зам угаагджээ. Тодруулбал, өнөөдөр /2020.06.21/ Чойр-Улаанбаатарын чиглэлийн 2657-р ачааны галт тэрэг 565-р километрын 7-р зуутад явж байх үед хур борооны улмаас төмөр зам эвдэрсэн байсан аж. Энэ үед Улаанбаатар татах хэсгийн ашиглалтын 11-р цувааны машинист С.Мягмарсүрэн, туслах машинч Э.Ган-Эрдэнэ нар авхаалж самбаа гарган яаралтай тормос гишгэж, гэнэтийн ослоос урьдчилан сэргийлж ажилласан байна. Одоогоор галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн хааж, замыг сэргээн босгох ажил үргэлжилж байна. Машинист ур чадвар, авхаалж самбаа гарган арга хэмжээ авсны үр дүнд галт тэрэг замаас гарч, онц их хэмжээний хохирол учирхаас сэргийлж чаджээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

4 цагийн өмнө