Улаанбаатарт 23 градус дулаан байна

Улаанбаатарт 23 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, маргааш өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул гэнэтийн үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

ӨНӨӨДӨР

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулаараа нойтон цас, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 10-15 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Дарьгангын тал нутгаар 23-28 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

2020 оны 06 дугаар сарын 24-нөөс 06 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зарим газраар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.