Долларын ханш 2827 болж өсчээ

Долларын ханш 2827 болж өсчээ

Долларын ханш тасралтгүй чангарч өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2827 төгрөгтэй тэнцээд байна. Валют арилжааны гол төв болох  “Найман шарга”-д нэг ам.долларыг 2824 төгрөгөөр авч, 2827 төгрөгөөр зарж буй аж. Оны эхэнд ам.долларын ханш 2734 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд өнөөг хүртэл 90 төгрөгөөр нэмэгджээ. Ам.долларын ханш 2-3 өдөрт нэг төгрөгөөр нэмэгдэж тасралтгүй өссөөр байгаа нь төгрөгийн ханш сулрахад нөлөөлж буй.

Тодруулбал, он гарснаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг 2.7 хувиар сулраад байна. Бас юань өсч 400 төгрөгт хүрч чангарчээ.

Монголчуудын худалдаа үйлчилгээ хийдэг гол хоёр мөнгөн тэмдэгтийн монгол төгрөгтэй харьцах ханш өссөнөөс бараа үйлчилгээний үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр. Мөн иргэдийн худалдан авах чадвар муудаж, айл өрхийн амьжиргаа доройтсоор байна.