Б.Бямбасайхан, С.Баярцогт, Д.Ганболд нарын САНАЛ ӨГӨХ эрхэнд нь халджээ

Б.Бямбасайхан, С.Баярцогт, Д.Ганболд нарын САНАЛ ӨГӨХ эрхэнд нь халджээ

УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж буй С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд, Ерөнхий сайд асан С.Баяр нарыг ирэх сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Тэднийг Дубайн гэрээ буюу Оюу толгойн хөрөнгө оруулалтын хоёр дахь шатны төлөвлөгөөг батлахдаа албан тушаал, эрх мэдлээ ашиглан хөрөнгөжсөн гэх хэрэгт буруутгаж буй.

Гэхдээ гэм буруутайн шүүх хурал болоогүй бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр шинжээч нарыг шүүх хуралд байлцуулах хүсэлтийг хангах болсноор ирэх сарын 06-ныг хүртэл хурлыг хойшлуулсан юм.

С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд, С.Баяр нарыг гэм, буруутайн шүүх хурлаас өмнө ийнхүү цагдан хорьсон нь УИХ-ын сонгуулийн тухай хууль болон бусад олон хуулийг зөрчсөн үйлдэл боллоо хэмээн нэр бүхий өмгөөлөгчид хэлж байна. Учир нь С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарыг хорихдоо Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл аваагүй, 2-10 тэрбум төгрөгийн барьцааны мөнгө нэхсэн юм.  

-ТЭД САНАЛАА ӨГӨХ ЭРХГҮЙ-

Маргааш УИХ-ын сонгуулийн санал хураалтын өдөр. Д.Ганболд, С.Баяр, Б.Бямбасайхан, С.Баярцогт нар Хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байна. Тэгвэл тэд саналаа өгөх эрхгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь тус хорих ангид хоригдож буй нийт санал өгөх эрхтэй хүмүүсийг бүртгэлжүүлэх үеэр байгаагүй, тоонд ороогүй гэдэг шалтгааныг тайлбарлаж байгаа аж. 

-2 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛ НЭГ САЯ ТӨГРӨГ БИШ-

Засгийн газар, УИХ өөрөө үүрэг даалгавар өгч ажлаа хийлэгчихээд  Д.Ганболд, С.Бямбасайхан гэх мэт үүрэг биелүүлсэн залуусаа яллаж, нэг насаар нь муу нэр муухай хочтой болгож байна. Учир нь Б.Бямбасайхан нарыг 2-10 тэрбум төгрөг байршуулахгүй бол хорино гэх шүүхийн практикт байгаагүй шийдвэрээр өнөөдөр хорьж байгаа нь шүүмжлэл дагуулж байна. 

Хоёр тэрбум төгрөг бол нэг сая төгрөг биш. Ийм хэмжээний мөнгийг бэлнээр гаргаад байршуулах хэнд ч байхгүй. Тэгэхээр биелэгдэшгүй даалгавар өгөөд түүнийгээ биелүүлсэнгүй гэх хэргээр цагдан хорьдог жишгийг Монголын шүүх 2020 оны сонгуулиас эхлэн гаргадаг болсныг олон нийт одоо ч шүүмжилсээр байгаа юм. 




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө