МАН: Маргааш хэн нь гүтгэж харлуулав, хэн нь бодлого ярьж өрсөлдөв гэдэг дээрээ дүнгээ тавиулна

МАН: Маргааш хэн нь гүтгэж харлуулав, хэн нь бодлого ярьж өрсөлдөв гэдэг дээрээ дүнгээ тавиулна

МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  

МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар “Манай намын хувьд өнгөрсөн хугацаанд бодлого ярьж өрсөлдлөө. Харин АН-ын хувьд гүтгэж, харлуулж өрсөлдлөө. Өчигдөр л гэхэд АН-ын дарга С.Эрдэнийн хүү Э.Одбаяр МАН-ын байр луу улаан будаг цацсан. Энэ нь МАН-ын удирдлагууд болон мянга мянган дэмжигчдийг доромжилсон үйлдэл гэж харж байна. Тиймээс МАН болон иргэд, сонгогчдоос уучлалт гуйхыг шаардаж байна.

Мөн Увс аймагт өрсөлдөж байгаа С.Жавхлан гишүүн сонгуулийн сурталчилгаагаа дуусгахдаа дуулсан явдал гарлаа. Энэ мэтчилэн олон зөрчил гарсан. Бид бүх зөрчлийг баримтжуулан зохих байгууллагуудад нь өгсөн. Нэг хоногийн дараа хэн нь их гүтгэж харлуулав, хэн нь бодлого ярьж өрсөлдөв гэдэг дээрээ дүнгээ тавиулна” хэмээн мэдээллээ.