ВИДЕО: Солонгост амьдрах газаргүй болсон оюутнууд консулын байрны гадаа хонож байна

ВИДЕО: Солонгост амьдрах газаргүй болсон оюутнууд консулын байрны гадаа хонож байна

Дэлхий нийтээр тархаад буй цар тахлаас болж  улс орнууд хилээ хааснаас хойш гадаадад амьдарч буй мянган мянган монголчууд эх орондоо боломжгүй болсон билээ. Манай улс өнгөрсөн сард зургаан тусгай үүргийн онгоц нисгэн иргэдээ авчраад байгаа ч нэн түрүүнд ирэх ёстой өндөр настан, жирэмсэн эхчүүд, оюутнууд ирэхгүй байна хэмээн иргэд бухимдлаа илэрхийлээд байгаа юм. Өчигдөр л гэхэд "Гадаадад гацсан монголчуудын хөдөлгөөн"-ий тэргүүн Э.Одбаяр болон гадаадаас ирж чадахгүй байгаа иргэдийн ар МАН-ын төв байрны гадаа цуглан эсэргүүцэл илэрхийлсэн.

Гадаадад буй Монголчууд эх орондоо ирж чадалгүй нас барах, гудамжинд гарах, тэтгэмж, визний хугацаа дуусах зэргээр хүнд байдалд орон олон сарыг өнгөрөөсөөр байна. Тэгвэл өчигдөр БНСУ-д сурдаг оюутнууд мөнгөгүй мөн байрандаа амьдрах боломжгүй болсон  консулын байрны гадаа хоносон байна.