Токиогийн “Disneyland” ирэх сарын 1-нд нээгдэнэ

Токиогийн “Disneyland” ирэх сарын 1-нд нээгдэнэ

Шинэ коронавирусний халдвар тархсантай холбогдуулан хаасан байсан Токиогийн “Disneyland” болон “DisneySea” парк долдугаар сарын 1-нд нээгдэнэ гэж “Oriental Land” оператор компани мэдээлжээ.

“Disneyland”, “DisneySea” паркуудыг хоёрдугаар сарын 29-нд хаасан бөгөөд дөрөвдүгээр сарын 20-нд нээхээр төлөвлөж байсан боловч Японд коронавирусний халдварын тархалтын байдал сайжраагүйтэй холбоотойгоор хойшлуулсан байна. Токио хотын захад 118 га гаруй талбай эзлэн оршдог энэ паркуудад жил бүр 30 сая хүн ирдэг аж.

Японд коронавирусний өвчлөл буурсаар байгаа боловч нийслэл Токио хотод тав дахь өдрөө дараалан 20 гаруй шинэ тохиолдол илэрсэн байна. Тус улсад 18700 орчим хүн халдвар авч, 970 орчим хүн нас баржээ. Японд цар тахалтай холбогдуулан тогтоосон хязгаарлалтыг бүрэн цуцалсан билээ.

 




Өнөөдөр бич өдөр

21 минутын өмнө