У.Хүрэлсүх, Р.Амаржаргал нар Засгийн газрын бүтцээ зарлав уу

У.Хүрэлсүх, Р.Амаржаргал нар Засгийн газрын бүтцээ зарлав уу

Маргааш /2020.06.24/ УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт болно. Харин өнөөдөр хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээс “”саналын хайрцаг”-аар саналыг нь авч байна. 

Тэгвэл маргааш болох санал хураалтаар бүрдэх Засгийн газрын гишүүдийн ихэнх нь парламентын гаднаас томилогдоно гэдгээрээ онцлогтой. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ёсоор “Засгийн газрын гишүүдийн дөрөв буюу түүнээс багагүй хэсэг нь УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарган гүйцэтгэж болно” гэж заасан. Иймд сонгуульд ялалт байгуулах улс төрийн намууд үндсэн бодлогын дөрвөн яамнаас бусад сайд нараа парламентын танхимын гаднаас томилогдох юм. 

Тодруулбал, Сангийн яам, Хууль зүйн яам, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яамны сайд нар парламентын дотроос томилогдох бол бусад яамны сайд нар гаднаас томилогдож болзошгүй байна. 

Саяхан АН-аас мэдэгдэл гаргаж “энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН ялалт байгуулбал Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад томилно” гэж мэдэгдсэн. Харин МАН ялалт байгуулбал У.Хүрэлсүх засгийн газрын танхимаа удирдах нь ойлгомжтой юм. Тэгвэл өнөөдөр “У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтах сайд нар, Р.Амаржаргалын засгийн газарт багтах сайд нар” гэсэн дараах зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж эхлээд байна. 

Тухайлбал, Р.Амаржаргалын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар АН-ын ЕНБД Ц.Баатархүү ажиллана гэсэн бол Шадар сайдаар Ц.Жадамбаа, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ч.Өнөрбаяр,  Сангийн сайдаар З.Нарантуяа нар багтжээ. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Я.Содбаатар, Шадар сайдаар Ө.Энхтүвшин, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж, Сангийн сайдаар Ч.Улаан нарыг багтаажээ. Харин энэ талаар МАН болоод АН-аас албан ёсны байр суурийг одоогоор илэрхийлээгүй байна. 




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө