Ерөнхийлөгч, Ерөнхий сайд БЗД-т, УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт саналаа өгнө

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд БЗД-т, УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт саналаа өгнө

Өнөөдөр төрийн эрх дээд байгууллага болох Улсын Их Хурлаа эмхлэн байгуулах чухал өдөр. Энэ удаагийн сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл,  бие даагчдаас бүрдсэн 606 нэр дэвшигч өрсөлдөж байна. Хамгийн олон өрсөлдөгчтэй найм дахь удаагийн сонгууль.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан мэдээллээр өнөөдөр 2.132.294 сонгогч саналаа өгөх ёстой. Саналыг өнөөдөр 07.00-22.00 цагийн хооронд авна.

Өнөөдөр төрийн гурван өндөрлөг буюу Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар хаана, хэдэн цагт саналаа өгөх талаарх мэдээллийг хүргэж байна.

  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.06.24/ 11:40 цагт Нийслэлийн 48 сургуулийн зааланд байрлаж буй УИХ-ын сонгуулийн БЗД-ийн 23-р тойргийн 8-р хэсгийн санал авах байранд очиж саналаа өгөх юм байна.
  • Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд мөн адил тус сургууль дээр цагт өгнө гэж хэвлэлийн алба нь мэдээлсэн. Харин цагийн хувьд тодорхой биш байна.
  • УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд өөрийн нэр дэвшиж буй Баянхонгор аймагтаа гэр бүлийн хамтаар саналаа өгөх юм байна.