ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Анх удаа нэр дэвшигчид сонгуулийн дараа улс төрийн амьдралаас татгалзвал Монголын ардчиллыг нэг алхам арагш ухрахад нөлөөлнө

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Анх удаа нэр дэвшигчид сонгуулийн дараа улс төрийн амьдралаас татгалзвал Монголын ардчиллыг нэг алхам арагш ухрахад нөлөөлнө

Дэлхийн алдарт хэвлэл мэдээллийн байгууллага болох Associated Press News өнөөдөр тохиож буй УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн талаар нийтэлжээ. Бид тус нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

Орос, Хятад хоёр авторитар дэглэмт улсын дунд хавчуулагдсан өргөн уудам, гэхдээ цөөн хүн амтай 30 жилийн турш ардчилсан тогтолцоог бэхжүүлж ирсэн Монгол улсын Их Хурлын сонгууль лхагва гарагт болно. Монгол улс нь коронавирусийн цар тахлын үед үндэсний сонгууль явуулсан Өмнөд Солонгосоос хойшхи хоёр дахь орон юм. Тэд халдвараас сэргийлэн бүх хилээ хааж, олон хүнийг гэрт нь байлгаж буй. 

Монгол Ардын Нам нь 2016 онд УИХ-ын нэг тойрогт нэг төлөөллийн систем үйлчилж байхад 76 суудлаас 65 суудлыг авсан амжилтаа хадгалж үлдэхийг эрмэлзэж байна. Энэ жил сонгуулийн дүрмийг шинэчлэн боловсруулж, УИХ-ын 2-3 гишүүнийг нэг тойргоос сонгох боломжийг олгосны үр дүнд 29 тойрогт 670 нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж.

Улсын 3 сая хүн амын тэн хагас нь амьдардаг нийслэл Улаанбаатар хотод өрсөлдөөн хамгийн ширүүн болох төлөвтэй байна.

Нийтийн үйлчилгээ ялангуяа тог цахилгаан, бохир ус цэвэрлэх гэх мэт үйлчилгээг дутмаг хотын захын ядуусын хорооллын хувьд тулгамдсан асуудал их байдаг. Далайд гарцгүй Монгол Улс ашигт малтмалын асар их баялагтай боловч түүхий эдийн үнэ унаж, засгийн газар, уул уурхайн аварга Рио Тинто зэрэг томоохон хөрөнгө оруулагчдын хооронд үүссэн маргаантай байдлаас болоод гадаадын хөрөнгө оруулалтыг татахын төлөө тэмцсээр ирсэн юм. Авилгал болон ойролцоогоор 23 тэрбум долларын өрөнд орж буй улсын өрийн хэмжээ нь ус улсын жилийн эдийн засгийн үзүүлэлтээс хоёр дахин өсөж байгаа нь эдийн засагт томоохон нөлөө үзүүлсэн.

Канадын Британийн Колумбийн Их Сургуулийн Монголын улс төрийн шинжээч Жулиан Диеркес МАН-ын хувьд энэ сонгууль нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд засгийн газрын үр өгөөжийг иргэдэд батлахыг хүсч байна. Бусад намууд болон нэр дэвшигчид урт хугацааны бодлогын чиг хандлагыг санал болгон ажиллаж байна гэж үзэж байна.

Анх удаа нэр дэвшиж байгаа хүмүүст сонгогдох боломж бага байгаа хэдий ч давамгайлсан хоёр нам болон тэдэнтэй холбоотой авилгад бухимдал илэрхийлж байна, бодит өөрчлөлтийг авчрахад хүндрэл бэрхшээл цөөнгүй тулгарна гэж Диеркес хэллээ.

Тэрбээр " Хэрэв тэдний оролцоо нь улс төрийн соёлын асуудалд чиг хандлага, бодлогын маргаан руу чиглүүлэх юм бол үүний үр шимийг монголчууд хүртэж магадгүй. Гэсэн хэдий ч эдгээр анх удаа нэр дэвшигчид сонгуулийн дараа улс төрийн амьдралаас татгалзвал Монголын ардчиллыг нэг алхам арагш ухрахад нөлөөлнө гэж үзэж байна" гэж хэлэв.

Сонгуулийн журамд нам, эвслээс нэр дэвшсэн нэр дэвшигчдийн дор хаяж 20% нь эмэгтэйчүүд байх ёстой бөгөөд томоохон намуудын нэр дэвшигчид улс төрийн санхүүжилтээр давуу талтай байдаг бол олонд танигдаагүй нэр дэвшигчид сошиал медиа ашиглан өөрсдийнхөө мэдээллийг хүргэхийг зорьж байна.

МАН-ын хувьд коронавирусийн дэгдэлтийг дотроо алдалгүй байлгасан нь давуу тал болж буй. Гэсэн хэдий ч тус улсын санхүүгийн бэрхшээл, зэс зэрэг түүхий эдийн үнэ унасан, Улаанбаатарын агаарын бохирдол, ажлын байрны хомстол зэргийг эсэргүүцэж буй нь АН-д нэлээд давуу талыг бий болгож байгаа хэмээн шинжээчид дүгнэж байгаа аж.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө