БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тамирчдаа ялгаварлан гадуурхав

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тамирчдаа ялгаварлан гадуурхав

Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өөрийн сонгогдсон тойрог буюу Архангай аймагт ажиллаж байгаа аж. Тэрбээр тойрогтоо ажиллах үеэрээ буюу өчигдөр /2019.06.23/ Архангайн бөхчүүдийн галаар зочилж, амжилт хүсчээ.

Энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “Архангай аймгийнхаа бөхчүүдийг эргэлээ. Наадамдаа зодоглохоор урд Тамирын голын хөвөөнд бэлтгэлдээ гарчээ” хэмээн бичсэн байна.

Үүнийг харсан иргэд спортын салбар хариуцсан сайд нь ганц нутгийнхаа бөхчүүдийг онцлон бэлтгэлийн үеэр нь очиж амжилт хүсч болохгүй. Өөр бусад аймгийн бөхчүүдийн галаар мөн зочилж тамирчдын санал хүсэлт, зовлон жаргалыг сонсох ёстой. Салбар хариуцсан сайд нь ялгаварлан гадуурхсан үйлдэл гаргаж байна хэмээн шүүмжилж байна.

Спорт хариуцсан сайд Ё.Баатарбилэг нутгийнхаа бөхчүүдийг онцгойлон дэмжсэн өнгө аяс бүхий үйлдэл гаргасан нь ийнхүү олны шүүмжлэлийг дагуулж эхэллээ.