НМХГ: Бургас сүйтгэсэн НАЙМАН ААН-ээс нөхөн төлбөр ТООЦУУЛНА

НМХГ: Бургас сүйтгэсэн НАЙМАН ААН-ээс нөхөн төлбөр ТООЦУУЛНА

Өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ. Тус мэдээллээрээ нийслэлийн хэмжээнд барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгж байгууллагад хийгдсэн хяналт шалгалт, Туул голын дагуух газар олголт хийсэн аж ахуй нэгжид хийсэн хянат шалгалт, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах чиглэлээр хийсэн хяналт шалгалтыг танилцуулав.

Хан-Уул дүүрэгт 85 тусгай зөвшөөрөлтэй газар байгаагаас нөхөн сэргээлт хийгээгүй 54 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох санал хүргүүлсэн байна.  Мөн нийслэлд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа газрууд нөхөн сэргээлт хийхгүй байна. Хан-Уул дүүрэгт 85 тусгай зөвшөөрөлтэй газар байгаагаас нөхөн сэргээлт хийгээгүй 54 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох санал хүргүүлсэн байна. Эдгээр нь 44 нь шүүхийн шатанд байгаа бөгөөд 21 нь эвлэрлийн гэрээ байгуулсан ч дахиад л нөхөн сэргээлт хийгээгүй аж. Цаашид тавьсан шаардлага биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар дахин хандана гэдгийг НМХГ-аас мэдээллээ.

Мөн МХЕГ-аас “Үер усны аюултай холбоотойгоор тавьсан шалгалтын дүнг нийслэлийн удирдлагуудад хүргүүлжээ. Нийслэлийн хэмжээнд далан сувгийн 60 хувьд арчлалт, хамгаалалт хийж байна. Зөвшөөрөлгүй үерийн далан дээр буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж байна. Мөн өндөр хүчдэлийн шугамын дор айл өрх, ААН-үүд буусаар байна. Өндөр хүчдэлийн дор ийнхүү байрлах нь 2.5 метрээс дээш ойртоход паскатал нь бууж байна. Иймд албадан буулгах ажиллагааг эхлүүлээд байгаа аж.  

2019 он гарсаар барилгын салбарт дөрвөн осол гарч, ослын улмаас гэмтсэн байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 335 аж ахуйн нэгжээс 364 зөрчил илрүүлж, 60 сая төгрөгөөр торгосон байна. Байгууллагууд хуулийн дагуу хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах хөрөнгийг гаргахгүй, харам хандсанаас зөрчил, дутагдал гарах нөхцөл бий болгож байгааг анхаарууллаа.

Туул голын хамгаалалтын бүсэд газар зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 52 айл, аж ахуйн нэгжийг нүүлгэх шийдвэрийг 2018 онд гаргасан байна. Мөн иргэдээс ирүүлсэн мэдээллээр бургас сүйтгэсэн байж болзошгүй 27 аж ахуйн нэгжид шалгалт хийснээс бургас сүйтгэсэн найман аж ахуйн нэгжид нөхөн төлбөр тооцуулахаар албан бичиг илгээлээ” гэдгийг НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн хэллээ.