Дархан-Уул аймагт МАН-аас нэр дэвшигч Б.Жавхлан 21630 хүний саналаар тэргүүлж байна

Дархан-Уул аймагт МАН-аас нэр дэвшигч Б.Жавхлан 21630 хүний саналаар тэргүүлж байна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт амжилттай үргэлжилж дууслаа. Санал хураалтын 22:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг СЕХ-ноос танилцуулсан. Улс орон даяар бүх тойрогт санал хүрсэн. 

Одоогоор Дархан-Уул аймагт МАН-аас нэр дэвшигч Б.Жавхлан 21630 хүний саналаар тэргүүлж дараагаар нь мөн тус намаас нэр дэвшигчид болох Г.Дамдинням 20205, Б.Баттөмөр нар 17803 хүний саналаар тус тус тэргүүлж явна.

Харин тэдний дараагаар бие даагч Т.Ганболд  13816 хүний саналаар удаалж, дараагаар нь Ардчилсан намаас нэр дэвшигчид болох Н.Мөнхдаш 8174, Д.Энхтуяа 5712 хүний саналаар тэргүүлж байна.