ШУУД: Орхон аймаг "солонгорлоо"

ШУУД: Орхон аймаг "солонгорлоо"

ISEE.MN сонгуулийн дүн мэдээг шууд дамжуулж байна. Гурван мандаттай УИХ-ын 20-р тойрог буюу Орхон аймагт МАН-аас нэр дэвшигч Д.Батлут, бие даан нэр дэвшигч Н.Алтанхуяг, “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигч С.Ганбаатар нар тэргүүлж байна. 

Тэдний араас Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Оюунгэрэл бичигдэж байна. 

Харин тус тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Нямдорж саналын тоогоор тавдугаарт бичигдэж байна. Түүний санал 14273 бол гуравдугаарт бичигдэж буй С.Ганбаатар 17034 саналтай байгаа юм.