ТАНИЛЦ: Хоригдож буй нэр дэвшигчдийн авсан саналын тоо

ТАНИЛЦ: Хоригдож буй нэр дэвшигчдийн авсан саналын тоо

Энэ жил сонгуулийн өмнө Ардчилсан намын гурван гишүүн, Монгол Ардын намын нэг гишүүн болон бие даан нэр дэвшигч нэг хүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сонгууль дуустал хорих тушаал гаргасан билээ. Харин тэдний сонгуулийн сурталчилгааг ар гэрийхэн нь хийн, ард түмэн шүүж оролцлоо. Ингээд хоригдож буй таван нэр дэвшигчийн сонгуулийн дүнг танилцуулж байна.

  • УИХ-ын 13-р тойрог буюу Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбат 22695 хүний саналаар ялалт байгуулав.
  • УИХ-ын 13-р тойрог буюу Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшигч С.Баярцогт 14578 хүний саналаар тойргоосоо дөрөвт бичигдлээ.
  • УИХ-ын 29-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр 13960 хүний саналаар тойрогтоо долоод бичигдлээ.
  • УИХ-ын 19-тойрог буюу Дархан-Уул аймагт АН-аас нэр дэвшигч Б.Бямбасайхан 5776 хүний саналаар тойрогтоо долоод бичигдлээ.
  • УИХ-ын 17-р тойрог буюу Хөвсгөл аймагт АН-аас нэр дэвшигч Д.Ганболд 9077 хүний саналаар тойрогтоо долоод тус тус бичигджээ.