ДЭЛХИЙН БАНК: Монголын засгийн газрийн өр 5-6 жилд огцом НЭМЭГДСЭН

ДЭЛХИЙН БАНК: Монголын засгийн газрийн өр 5-6 жилд огцом НЭМЭГДСЭН

Өнөөдөр Дэлхийн банкнаас мэдээлэл хийлээ. Дэлхийн банкнаас гаргасан тайланд манай улсын төсвийн хэт тэлсэн бодлого төсвийн сахилга бат алдагдуулсан хэмээн үзжээ.

Монгол Улсын төсвийн орлого, зардлын талаарх Төсвийн зардлын тойм судалгааг өнөөдөр /2019.06.24/ Дэлхийн банкнаас танилцууллаа. Дэлхийн банкнаас Монгол улсад хийсэн ерөнхий дүн шинжилгээнүүдийг энэхүү тайландаа хэлсэн юм. Түүнчлэн тайлангаа Монгол улсын засгийн газар, Сангийн яамтай хамтран боловсруулсан аж. 

Тухайн тайланд улсын өр өндөр түвшинд хүрсэн, татварын түвшин бага, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олон байгаа нь Монголын эдийн засаг нь гадаад эрэлт, түүхий эдийн үнэ, валютын ханшийн өөрчлөлт, хүүгийн огцом өсөлт зэрэгт эмзэг байна. Тиймээс эдийн засгийн өсөлтийн үед хуримтлалаа нэмэгдүүлэх замаар төсвийн нөөц боломжоо хангалттай бий болгох шаардлагатай гэдгийг  дурджээ.

Энэ тухай Дэлхийн банкны Монгол дахь  суурин төлөөлөгч Андрей Михнев хэлэхдээ, “Энэ тайлан илтгэл Монгол улсын зөв зохистой төсвийн бодлогоо томъёолоход ач холбогдолтой бөгөөд 2030 оны тогтвортой зорилгуудыг хөгжүүлэхэд тустай юм. Улсын хөрөнгө оруулалтуудын үр ашгийг сайжруулах, үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх нь нэн чухал. Сүүлийн жилүүдэд  хөрөнгө оруулалтын төслүүдийн сонголт тааруу, хэрэгжилт удааширдаг, зардал төлөвлөснөөс өндөр хувиар хэтэрдэг, засвар үйлчилгээний төсөв хангалтгүй байсан зэргээс хөрөнгө оруулалтын үр ашиг хангалтгүй байж ирсэн” гэлээ.

Тайлангийн танилцуулгын багийн ахлагч Ахлах эдийн засагч Жон Паскаль хэлэхдээ, "Уул уурхайн салбар 2018 онд төсвийн бодлогын 28 хувийг бүрдүүлсэн. Төсвийн орлогын уул, уурхайн салбараас хамаарах хамаарлыг бууруулах, орлогын шаталсан системийг нэвтрүүлэх шаардлагатай. Монгол Улсын татварын хувь хэмжээ бусад орнуудтай харьцуулахад доогуур байгааг эргэн харах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тоо хэмжээг анхаарах замаар татварын бааз суурийг өргөтгөхийг хэрэгтэй. Монголын Засгийн газрын өр сүүлийн  5-6 жилд огцом нэмэгдсэн байна. Цалингийн зардлын төсөвт үзүүлэх дарамт нэмэгдэж, төсвийн урсгал зардлын хамгийн том бүрэлдэхүүн хэсэг нь болж байгаа” тухай Дэлхийн банкнаас гаргасан тайлаанд дурдагджээ.