АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Туваан ажиллана

АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Туваан ажиллана

Ардчилсан намаас  цаг үеийн асуудлаар мэдээлэл /2020.06.25/ хийж байна.

Тус намын дарга С.Эрдэнэ ажлаа хүлээлгэн өгч буйгаа энэ үеэр мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ “Энэ удаагийн сонгуулийн дүнгээс харахад “Сонгуулийн тухай хууль”-д өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Сонгуулийн төлөөллийн зарчим хангагдахгүй байна. Нөгөөтэйгүүр ардчилсан хүчний намууд нэгдэж байж үр дүнд хүрэхээс биш тархай бутархай байвал бидний хүсээгүй дүн гарна гэдгийг харуулсан сонгууль боллоо.

Сонгуульд толгойлж оролцсон хүний хувьд надад алдаатай шийдвэрүүд байсныг хүлээн зөвшөөрнө.  Ардчилсан намын даргын хувьд нийт ард түмнээсээ уучлалт гуйж байна. Өнөөдөр биднийг дэмжээгүй ч цаашид сонгогчдынхоо итгэлийг хүлээсэн хүчин нам болно гэдгийг илэрхийлж байна. Хэрэв ардчилсан хүчний намууд нэгдэж сонгуульд оролцсон бол 55 хувийн санал авах боломж байлаа. 30 жил энэ намын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Намын үндсэн дүрмийн хүрээнд даргын түр эрх, тамгыг УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ц.Туваанд шилжүүлж байна” хэмээн мэдэгдлээ.




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө