Э.Бат-Үүл: Хууль зөрчсөн дүнг хүлээн зөвшөөрч болохгүй

Э.Бат-Үүл: Хууль зөрчсөн дүнг хүлээн зөвшөөрч болохгүй

Хоригдсон зургаан нэр дэвшигчийн асуудлаар Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ.

-ЦААШИД НЭР ДЭВШИГЧДИЙГ ХОРЬДОГ ЖИШИГ ТОГТОХ ВИЙ-

Тэрбээр "Сонгуулийн дүнг танилцуулах гэж буйтай холбоотойгоор би сонгуулийн дүнтэй холбоотой асуудлыг Ерөнхийлөгч, УИХ-д тавих гэж байна. Зургадугаар сарын 18-ны өдөр сонгуулийн сурталчилгаа явагдах үеэр Д.Ганболд тэргүүтэй нэр дэвшигчдийг СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр шүүхийн шийдвэрээр шууд цагдан хорьсон. Шүүх маш ноцтой зөрчил гаргасан. Зургаадугаар сарын 15-ны өдөр шүүхээс Д.Ганболдын өмгөөлөгчтэй холбогдсон. 

Ингээд "Д.Ганболд хаана байна вэ" гэж асуусан. Өмгөөлөгч нь "Тойрогтоо явж байна. Дуудах уу" гэсэн. Тэгсэн "За хэрэггүй. Сонгуулийн ажлаараа явж байгаа  юм бол яах вэ" гэсэн. 

Ингэж асуусныхаа дараа тэрбум төгрөгийн барьцаа өгөхийг шаардсан. Гэтэл 18-нд барьцаагаа өгөөгүй гээд цагдан хорьсон. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл цагдан хорьсон хэвээр байна. Шүүхийн зүгээс Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг маш ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан. 

Би Дарангуйлалыг давраахгүй гэдэг жагсаалыг хийсний дараа СЕХ-нд шаардлага хүргүүлсэн. Хуулийн хэлтсийн дарга Бат-Эрдэнэд шаардлагаыг гардан авсан. Тухайн үед тэднийг хорихдоо СЕХ-оос зөвшөөрөл аваагүй гэдгийг Бат-Эрдэнэ хэлсэн. 

Сонгуулийн үеийн бүх үйл ажиллагааг Сонгуулийн хуулиар зохицуулдаг. Энэ дагуу нэр дэвшигчийг баривчилж саатуулах гэж байгаа бол СЕХ-оос зөвшөөрөл авах ёстой, тэгсэнгүй. 

Энэ хүмүүс цагдан хоригдохоор нь саналаа өгч болох эсэхийг мэдэхгүй учраас өөр хүмүүст өгсөн гэж иргэд ярьж байна. Хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн учраас УИХ энэ асуудлыг заавал хэлэлцэх ёстой. Хууль зөрчиж шийдвэр гаргасан шүүгч нартаа хариуцлага хүлээлгэх ёстой.Энэ асуудлыг нягтлан шалгах ёстой.

Нэр дэвшигчдийг цагдан хорьж байгаад сонгууль явуулсан асуудлыг заавал хэлэлцэх ёстой" гэсэн юм.  

-ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙГ ДУРГҮЙГ ХҮРГЭВЭЛ ШОРОНД ХОРЬДОГ ЗҮЙЛ АЙЛ БОЛГОНЫ ХААЛГЫГ ТОГШИНО ШҮҮ-

Тэрбээр Ардчилсан намын ялагдсан шалтгааны талаар байр, сууриа илэрхийлэхдээ "Сонгуулийн хууль зөрчиж сонгууль явуулсан бол хүчингүйд тооцох ёстой. Гэхдээ сонгуулийн ерөнхий хороо ингэж чадахгүй байх. Сонгууль болохоор нэр дэвшигчдийг цагдан хорьдог жишиг цаашид тогтох вий. Тэдний эрх чөлөө бол бидний эрх чөлөө юм. Би тэмцэнэ. Эрх мэдэлтнүүдийн дургүйг хүргэвэл шоронд ордог болох нь. Энэ бол айл болгоны хаалгыг тогшино шүү. 

Ардчилсан нам ялагдсантай холбоотойгоор С.Эрдэнэ дарга хариуцлагаа хүлээж ажлаа өгөхөө мэдэгдсэн. Залуу намайг шинэчлэхээр ажиллана гэсэн. Үүнд би олзуурхаж байна" гэлээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: