Т.Ганболд: Хар машин зөв ажилласан ч, серверт нь нөлөөлсөн гэж бодож байна

Т.Ганболд: Хар машин зөв ажилласан ч, серверт нь нөлөөлсөн гэж бодож байна

УИХ-ын найм дахь сонгууль өнгөрсөн Лхагва гарагт болж өнгөрсөн. Сонгуулийн эцсийн дүнгээр  МАН үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Иргэдийн зүгээс сонгуулийн дүнг эсэргүүцэн хууль бус сонгууль болсон гэх мэтээр үзэл бодлоо илэрхийлсээр байна.

Тэгвэл 2020 оны УИХ-ын найм дахь сонгуульд бие даан оролцсон нэр дэвшигчид сонгуулийн дүнд хууль бусаар нөлөөлсөн хэмээн байр сууриа илэрхийллээ.

Эхлээд  Дархан-Уул  аймагт бие даан нэр дэвшиж тойрогтоо дөрөвт жагссан Т.Ганболд мэдээлэл хийлээ. Тэрээр “Энэ сонгууль шударга бус болж өнгөрлөө. Хүчтэй өрсөлдөж байсан бие даан нэр дэвшигчдийг илт давуу дарж, МАН-ын нэр дэвшигчид жагсаалтын дээр гарж ирлээ. Маш олон хүн намайг нэгдүгээрт бичигдэж гарч ирнэ гэж хэлж, судалж, тооцоолж байсан. Харамсалтай нь дан ганц бие даагч нарын саналыг тоолохдоо санал тоологч машинд байхгүй таслалттай форматыг ашигласан. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “мэдээлэл нэг форматаар явах ёстой" гэж хэлж байсан ч тэгсэнгүй.   

Хар машин зөв ажилласан ч, серверт нь нөлөөлсөн гэж бодож байна. Энэ бол маш ноцтой асуудал. У.Хүрэлсүх даргад хандаж хэлэхэд “Увайгүй үйлдэл хийж , санал луйвардсан намын гишүүддээ хариуцлага тооц. Та зөвхөн МАН-д үйлчлэх ёсгүй. Энэ хууль бус үйлдэлээ зогсоо. Та Монгол Улсын эрх ашгийн төлөө ажиллах ёстой. Бид шударга ёсыг шаардаж байна” хэмээн мэдээллээ.