Н.Номтойбаярын шүүх хурал ирэх сарын 2-ныг хүртэл хойшиллоо

Н.Номтойбаярын шүүх хурал ирэх сарын 2-ныг хүртэл хойшиллоо

Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10:00 цагт эхэлсэн. Гэвч шүүх хурлыг долоодугаар сарын 2-ны өдрийн 14:00 цаг хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа. Учир нь Н.Номтойбаяр  өөрийн өмгөөлөгч н.Базаррагчааг солих хүсэлтээ гаргажээ.

Өнгөрсөн сарын 28-нд болсон хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлаар  Н.Номтойбаярт  мөрдөгчийг дарамталсан гэх үндэслэлээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан юм. Одоогоор Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хурал гурав дахь удаагаа хойшлоод байгаа юм.