Н.Цэрэнбат БОАЖ-ын яамыг үргэлжлүүлэн хариуцах бол Ө.Энхтүвшин тэргүүн ШАДАР САЙД болох уу

Н.Цэрэнбат БОАЖ-ын яамыг үргэлжлүүлэн хариуцах бол Ө.Энхтүвшин тэргүүн ШАДАР САЙД болох уу

У.Хүрэлсүхийн тэргүүлдэг шинэ Засгийн газарт хэн сайдаар ажиллах вэ гэдэг асуудал эрх баригч МАН дотор аль хэдийн яригдаж эхэлсэн. 

Энэ талаарх мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ.  Өмнөх удаа хоёр яам шинээр нэмж байгуулах тухай, Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар нар үргэлжлүүлэн ажиллахаар болж Боловсролын сайдаар Б.Баярсайханыг томилохоор тохирсон тухай мэдээллийг хүргэсэн. 

Мөн Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайдаар ажиллахгүй гэх саналаа намынхаа удирдлагуудад илэрхийлсэн бөгөөд НАМЭХ-оос эмэгтэй төлөөлөлд тус салбарыг хариуцуулахаар тохирч буйг мөн мэдээлсэн. 

Тэгвэл өнөөдөр УОК-ын дарга, шадар сайд Ө.Энхтүвшин “Тэргүүн шадар сайд”-аар ажиллахаар тохирч буй мэдээллийг хүргэж байна. Сургаар, Засгийн газрын хэрэг эрхлэх болон төрийн өмчийн компаниудаа хариуцсан Шадар сайд, мөн Онцгой байдлын асуудал харицсан Шадар сайдтай байх мэдээлэл бий.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбат сайдаар үргэлжлүүлж ажиллах тохироо хийгдэж байгаа гэх мэдээлэл байна. 

Соёлын яамыг Боловсролын яамнаас салгаж буй бөгөөд соёр урлагийн салбарыг бие даалгаж Ё.Баатарбилэгт хариуцуулна гэсэн сураг байна.