Хятадын дэд дарга манай улсад айлчилж, Үндэсний их баяр наадам үзнэ

Хятадын дэд дарга манай улсад айлчилж, Үндэсний их баяр наадам үзнэ

Энэ онд Монгол Улс болон БНХАУ-ын хооронд Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсаны 25 жилийн ой тус тус тохиож буй. Ойн хүрээнд  хоёр орны тэргүүнүүдийн томоохон айлчлал, уулзалтууд зохион байгуулагдсан.

Тухайлбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д албан ёсны айлчлал хийж Жун Наньхай цогцолборт тус улсын дэд дарга Ван Чишаньд бараалхсан.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар дөрөвдүгээр сарын 24-нд Төрийн айлчлал нь хийсэн байдаг.

Тэгвэл хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалт үүгээр дуусахгүй, цаашид ч үргэлжлэх нь. Тодруулбал, БНХАУ-ын дэд дарга Ван Чишань манай улсад айлчилж, энэ үеэрээ Үндэсний их баяр наадам үзэх гэж байгаа аж. Дэд даргын тус айлчлалын хөтөлбөл хоёр орны гадаад харилцааны яамны түвшинд яригдаж байгаа бөгөөд ирэх сарын 11-нд Монголд ирэх хөтөлбөртэй байгаа аж.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө