Баян-Өлгий аймагт намаас болж муудалцан, нэгнээ хутгалсан хэрэг гарчээ

Баян-Өлгий аймагт намаас болж муудалцан, нэгнээ хутгалсан хэрэг гарчээ

Энэ сарын 25-нд буюу сонгуулийн дараа шөнийн 03:00-04:00 цагийн орчимд хүн хутгалууллаа гэх дуудлага Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт иржээ. Дуудлагын дагуу очиход иргэн Е нь иргэн Ж-г хоолой, уушги газар нь тус тус хутгалж, хүнд гэмтээсэн байна. Иргэн Е нь согтуурсан үедээ танхайрч, бусдыг гэмтээсэн учир цагдаагийн байгууллагаас саатуулан салгаж байгаа аж.

Энэхүү маргаан нь сонгуулийн үр дүнгээс үүдсэн  бөгөөд АН болон МАН-ыг дэмжигч залуучууд марган, муудалцсан байжээ. Хутгалуулсан иргэн болох Ж-д АН-аас тус аймагт сонгогдсон Б.Бэйсэн эмч хагалгаа хийсэн боловч биеийн байдал нь хүнд Улаанбаатар хотод хүргэгдэн ирсэн байна.

Харин бусдыг хүндээр гэмтээсэн иргэн Е нь спортын  тамирчин хүн байсан бөгөөд тус аймагт МАН-аас нэр дэвшсэн Х.Баделхан, А.Глымхан нарын бие хамгаалагчаар ажиллаж байжээ.