Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ИТХ-ын даргыг зөрчлийн хуулиар шийтгэжээ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ИТХ-ын даргыг зөрчлийн хуулиар шийтгэжээ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Дэлгэрийн Цэрэнтогтох /Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ИТХ-ын дарга/-д холбогдох зөрчлийн хэргийг  зургадугаар сарын 19-ний өдөр хүлээн авч зургадугаар сарын 25-ны өдөр шийдвэрлэжээ. Улмаар” Зөрчлийн тухай хууль”-ийн 17.1 дүгээр зүйлийн 16.2-т  /нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулсан, ивээн тэтгэсэн/ зааснаар 20 сая төгрөгөөр торгож шийтгэсэн байна.

Д.Цэрэнтогтох нь зургадугаар сарын 2-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд нийтийг хамарсан урлагийн тоглолт зохион байгуулсан зөрчил гаргажээ.