Д.Нямхүү: Нурсултан-УБ чиглэлийн онгоцоор ирсэн хүний гурав дах давтан шинжилгээнд коронавирус илэрлээ

Д.Нямхүү: Нурсултан-УБ чиглэлийн онгоцоор ирсэн хүний гурав дах давтан шинжилгээнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр нийт 216 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. Энэ хүн зургадугаар сарын 10-нд Нурсултан-Улаанбаатрын чиглэлийн нислэгээр ирсэн. Гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрч байна. Тус онгоцоор ирсэн нийт 10 хүнээс коронавирус илэрлээ.

Ингээд манай улсад батлагдсан тохиолдлын тоо 220, үүнээс 175 хүнийг эмчилжээ" гэв.