Н.Учрал: Тэтгэврийн болон нийгмийн даатгалын санг шинэчлэх ажлаа үргэлжлүүлнэ

Н.Учрал: Тэтгэврийн болон нийгмийн даатгалын санг шинэчлэх ажлаа үргэлжлүүлнэ

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 нэр дэвшигчид үнэмлэхийг нь гардуулж өглөө.

Энэ үеэр Сонгинохайрхан дүүргээс хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байгаа Н.Учрал "МАН-д ард түмэн итгэл үзүүллээ. Итгэлийг зүтгэлээр хариулах ёстой. Эдийн засгийг өргөжүүлэх, бүтцийг нь тэлэх ажилд даруй орох ёстой. Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдийн итгэлийг авч хоёр дахь удаагаа сонгогдлоо. Дундаж давхаргыг дэмжсэн намынхаа бодлогыг хэрэгжүүлэхийн тулд нийгмийн даатгалын системийг бүхэлд нь шинэчлэх шаардлагатай. Тэтгэврийн болон нийгмийн даатгалын сан, Үндэсний орон сууцны карпорацийг байгуулах ёстой. Энэ намраас өөрийн санаачилсан хуулийн хэрэгжилтийг хангах том ажил хүлээж байна. УИХ хууль тогтоох ажилдаа анхаарлаа хандуулах, олон томилгооноосоо холдох шаардлагатай. Ерөнхий сайдын эрх мэдэл шинэ түвшинд хүрсэн. Төрийн эрх барих, хууль тогтоох үндсэн ажилдаа анхаарч ажиллах ёстой"  гэлээ.