Шүүхээс Э.Одбаярыг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэн суллажээ

Шүүхээс Э.Одбаярыг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэн суллажээ

"Гадаадад гацсан монголчууд" хөдөлгөөний тэргүүн Э.Одбаярыг өчигдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс баривчилж, цагдан хорьсон. Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. 

Түүнийг хоёр үндэслэлээр буруутгажээ. Тодруулбал, МАН-ын өмч хөрөнгөд халдсан болон байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж танхайрсан гэдэг үндэслэлээр зөрчлийн хэрэг нээжээ. 

Харин шүүхээс түүнийг өмч хөрөнгийг эвдэлж, гэмтээгээгүй гэж үзэн 10 хоног саатуулах үндэслэлгүй гэж үзсэн байна. 

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс түүнийг өчигдөр баривчилсан ч цагдаагийн газраас ямар ч байцаалт, мэдүүлэг авалгүй шууд хорьсжээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: