Эрүүгийн цагдаагийн газраас “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг шалгаж эхэллээ

Эрүүгийн цагдаагийн газраас “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг шалгаж эхэллээ

"Эрэл" компанийн захирал Б.Эрдэнэбатыг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж эхэлжээ.

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Б.Эрдэнэбатыг Чингис бондын хөрөнгөөс "Хөгжлийн банк"-аар дамжуулан барьцаа хөрөнгөгүйгээр хоёр ч удаа зээл авсан. Дээрх зээлээ төлөөгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.