Т.Доржханд: Яараад өмссөн хувцастайгаа ирсэн, бусдын шүүмжлэлийг хүлээн авч байгаа

Т.Доржханд: Яараад өмссөн хувцастайгаа ирсэн, бусдын шүүмжлэлийг хүлээн авч байгаа

2020 оны УИХ-ын сонгуульд “Зөв хүн электорат” эвслээс Хан-Уул дүүрэгт нэр дэвшээд сонгогдсон Т.Доржханд өнөөдөр түр үнэмлэхээ гардаж авахдаа пүүзтэй ирсэн нь олныг анхаарлын төвд орлоо. Зарим хүн Т.Доржхандыг төрийн улажлалт ёслолыг хүндэлсэнгүй гэж шүүмжилсэн бол зарим нь олны анхаарлыг татах гэсэн оролдлого гэж үзэж буй.

Тэрбээр энэ талаар сэтгүүлчдэд өгсөн тайлбартаа " Өмнө нь Сангийн яаманд ажилладаг байхдаа ажлын хувцастайгаа ирдэг байсан. Өнөөдөр тойргийн иргэдтэй уулзан, талархал илэрхийлж байгаад шууд ирсэн. Ер нь ийм л хувцастай яваад байгаа. Өнөөдөр пүүз өмслөө гэж нэлээд шүүмжлүүлж байх шиг байна. Монгол хүн төрөө хүндэтгэдэг. Би ч бас төрөө хүндлэлгүй яах вэ. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч байна. Төр маань монголчуудад ээлтэй, дурын хүн ордог байгаасай. Бусад оронд хувцасны хязгаарлалтай гайгүй байдаг шүү дээ. Өнөөдөр яараад байгаагаараа хүрээд ирлээ. Түүнээс биш ямар нэгэн шоу, PR биш шүү. Ямар ч тийм юм байхгүй. Энэ гутлыг надад эхнэр маань бэлэглэсэн. Хувцаслалтдаа нэг их анхаардаггүй, болхидуу хүн. Уг нь цагтаа ирсэн. Хувцаснаасаа болоод үнэмлэхээ сүүлд авлаа. Цаашдаа хувцсанд бус эх орноо хөгжүүлэх, бодлого шийдэлд түлхүү анхаарна" гэжээ.