Хэнтийд алга болсон иргэний цогцсыг олжээ

Хэнтийд алга болсон иргэний цогцсыг олжээ

Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Цагаан чулуут” гэдэг газар тус багийн харьяат малчин 39  настай эрэгтэй Б, 5 настай эмэгтэй С нар “Хярхан” гэдэг голын эргээс таана, мангир түүхээр зургадугаар сарын 23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0287 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд өчигдөр өглөө 5 настай С-ийн цогцсыг “Хярхан” голын баруун эргээс зүүн урд зүгт 2 км-т “Чулуутын голын боом”, “Хярхан голын боом”-ын уулзварын арал дээрээс олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.

“Хурхан” голын баруун эргээс зүүн зүгт “Зуны гарам” гэдэг газар хүртэл завиар 30 км-т урсаж, 3-4 метрийн гүнд 6 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч мөн өдрийн 18:30 цагаас бороо орсны улмаас түр зогсоосон. Өнөөдөр 06:00 цагт Б-г эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.