УИХ-ын дэд дарга, байнгын хорооны бүрэлдэхүүнийг томилно

УИХ-ын дэд дарга, байнгын хорооны бүрэлдэхүүнийг томилно

УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаан өнөөдөр 15.00 цагт эхэлж, 3 асуудал хэлэлцэхээр товлосон байна.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Намын бүлэг байгуулсан тухай мэдээллийг УИХ-ын даргад бичгээр ирүүлснийг сонсох тухай асуудал багтжээ. УИХ-ын тухай хуулиар УИХ-ын ээлжит сонгуулиар 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулах эрхтэй. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар МАН 62, АН 11 суудал авсан. Мөн "Та бидний эвсэл"-1, "Зөв хүн-Электорат эвсэл"-ээс 1, бие даагч 1 гишүүн сонгогдсон. Ингэснээр МАН болон АН бүлэг байгуулах эрхтэй болсон юм.

Мөн хуралдаанаар УИХ-ын байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлан, УИХ-ын дэд даргыг сонгох юм. УИХ-ын тухай хуулиар УИХ-ын дэд даргыг нам, эвслийн бүлэг тус бүрээс нэр дэвшүүлэн, илээр санал хурааж сонгоно.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө