Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга ажлаа хүлээлгэн өглөө

Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга ажлаа хүлээлгэн өглөө

УИХ-ын найм дахь сонгууль болж өнгөрөн, өчигдөр шинэ гишүүд тангарагаа өргөсөн.

Г.Уянга гишүүний хувьд УИХ-ын найм дахь сонгуульд 25-р тойрог буюу Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшиж, ялагдал хүлээсэн. Тэгвэл мөн өөрийн хашиж байсан Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа хүлээлгэн өгсөн байна.

Тэрээр өөрийн нүүр хуудсандаа энэ талаараа “Ганцхан жилийн дараа ирэх дараагийн "тулаан"-ы бэлтгэл хангахаар МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өөрийн хүсэлтээр өгөхөөр шийдсэнээ өнөөдөр дуулгаж, даргаасаа чөлөө хүслээ. Нэг талаар шувуу шиг эрх чөлөөг мэдрэхийг хүссэн ч, нөгөө талаар түмний өмнө хүлээсэн миний үүрэг хариуцлага гэж бий! Төр түмний төлөөх хамтын үйлсэд түшиг тулгууртай, нөмөр нөөлөгтэй байлаа, Монгол төрийн тэргүүн маань. Монгол бүрэн төгс ялах хүртэл хамтын ажиллагаа хаана ч үргэлжилнэ. Би аливаа албыг эрх тушаал биш ажил гэж ойлгодог. Хүмүүс их л шунадаг гэлцэх юм, би ингээд өгчихье! Одоо хэсэг сайхан амарч цэнэг авъя даа...” хэмээн хуваалцжээ.