Тарваган тахлын эсрэг вакцинжуулалтад 17 аймгийн иргэд хамрагдана

Тарваган тахлын эсрэг вакцинжуулалтад 17 аймгийн иргэд хамрагдана

Улсын хэмжээнд тарваган тахал өвчнөөс сэргийлэх дархлаажуулалт хийж байна. Үүнд 17 аймгийн 170 сумын иргэд хамрагдах бөгөөд аймгуудын Эрүүл мэндийн газарт  нийт 51 мянган тун вакциныг хүргүүлжээ.

Дархлаажуулалтыг өмнө нь 7 дугаар сарын 16-наас эхэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд нөхцөл байдлаас шалтгаалан 6 дугаар сарын 15-наас  хийх болжээ. Тарваган тахлын эсрэг вакцинжуулалт энэ сарын 20 хүртэл үргэлжлэх аж.

Баян-Өлгий аймагт өнгөрсөн жил нэг гэр бүлийн 3 хүн тарваган тахлаас болж нас барж байсан бол Ховд аймагт энэ оны эхний халдвар энэ 7 хоногт бүртгэгдэж, тус аймгийн Жаргалант, Цэцэг суманд өнгөрсөн сарын 29-нээс эхлэн тодорхойгүй хугацаанд хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тиймээс орон нутгийн иргэдийг тарваган тахлын эсрэг дархлаажуулалтад бүрэн хамрагдахыг Зооноз өвчин судлалын Үндэсний төвөөс анхааруулав.