Д.Эрдэнэбат нарыг өнөөдөр шүүнэ

Д.Эрдэнэбат нарыг өнөөдөр шүүнэ

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн давуу эрхээс татгалзсан гэх төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт болно.

Тодруулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайд асан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат нарыг Эрдэнэт үйлдвэр”-ийн Оросын талын эзэмшиж байсан 49 хувийн хувьцаанаас Засгийн газар татгалзаж, “Монголын зэс” ХХК-ийнханд давуу байдал олгосон гэх хэрэгт яллагдагчаар татаад буй. Одоогоор шүүгдэгч Д.Эрдэнэбатад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, энэ хэргийн оролцогч болон бусад оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг аваад байгаа. 

Зургадугаар сарын 16-нд товлогдсон шүүх хуралдаанд зарим гэрч болон шинжээч нар ирээгүй учир өнөөдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан юм.  Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаадад байгаа учир түүнд холбоотой үйлдлийг уг хэргээс тусгаарласан байна.