Э.Бат-Үүл: Улстөрийн хоригдол-нөхдүүдийнхээ эрхийг чадвал хамгаалах ажил надад үлджээ

Э.Бат-Үүл: Улстөрийн хоригдол-нөхдүүдийнхээ эрхийг чадвал хамгаалах ажил надад үлджээ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль болж өндөрлөсөн. Харин тус сонгуульд нэр дэвшиж байсан С.Баярцогт, Ж.Эрдэнэбат, Б.Бямбасайхан, Х.Батялалт нарын зургаан хүнийг сонгуулийн сурталчилгааны үеэр цагдан хорьсон. Үүнийг эсэргүүцэж хотын дарга асан Э.Бат-Үүл жагсаал зохион байгуулах гэсэн боловч бүтэлгүйтсэн удаа бий.

Тэгвэл тэрээр өнөөдөр өөрийн твиттер хуудастаа “Хууль бусаар цагдан хоригдсон улстөрийн хоригдол-нөхдүүдийнхээ эрхийг чадвал хамгаалах ажил л надад үлджээ.Улстөр одоо залуучуудын ажил болсон! 30 гаруй жилийн турш сайн нэр дуулаагүй ч ардчилал эрх чөлөөний төлөө зүтгэсэн ахаас нь залуустаа амжилт хүсье дээ! Айж бүү амьдар!” хэмжээ.