ЭЕШ-ын үеэр халуунтай сурагч илэрвэл тусгай өрөөнд шалгалтыг үргэлжлүүлнэ

ЭЕШ-ын үеэр халуунтай сурагч илэрвэл тусгай өрөөнд шалгалтыг үргэлжлүүлнэ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр  мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭЕШ-ын байруудад хийсэн урьдчилан сэргийлэх шалгалтаар илэрсэн зөрчил болон хилээр оруулж ирж буй загас, далайн гаралтай бүтээгдэхүүний түр хязгаарлалт, зарим экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг орон нутгийн хяналтын байгууллагад шилжүүлэх тухай тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор мэргэжлийн улсын байцаагч нар мэдээлэл өгөв.

Энэ үеэр тус газрын боловсрол хариуцсан улсын байцаагч мэдээлэхдээ “Маргаашнаас ЭЕШ-ыг орон даяар гурван өдөр зохион байгуулна. Энэ жил өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотой тодорхой нөхцөл байдалд ЭЕШ-ыг зохион байгуулна. Шалгалтад нийт 30.902 хүүхэд бүртгүүлснээс нэг хүүхэд дунджаар гурван хичээлийн шалгалт өгнө гэж бодоход 100 мянга орчим төгсөгчийн хөдөлгөөн гарна гэсэн үг.

Тиймээс УОК-оос баталсан түр журмын дагуу улсын хэмжээнд нийт 85 байранд шалгалт авахаар зохион байгуулсан. Мөн энэ жилийн ЭЕШ-ыг хөл хорионы үед зохион байгуулж байгаа учраас тусгаарлах өрөөг бэлдэж байгаа. Шалгалтын байранд орохын өмнө шалгуулагчдын биеийн дулааныг хэмжиж, хэрвээ халуунтай байвал сэжигтэй гэдэг тохиолдол гэж үзэн тусгай өрөөнд оруулна. ЭЕШ нь том шалгалт учраас энэ шалгалтад орж чадахгүй бол хугацаа алдах болдог. Харин шалгуулагч багш хамгаалах хэрэгсэл өмсч шалгалтыг авна” гэж мэдээллээ.