МАН шинэ ЗГ-ын Ерөнхий сайдад 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг дэмжлээ

МАН шинэ ЗГ-ын Ерөнхий сайдад 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг дэмжлээ

МАН-ын Бага хурал өнөөдөр 10.00 цагт эхэлж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодрууллаа. Өчигдөр тус намын Удирдах зөвлөл хуралдаж Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлсэн.

Тиймээс Удирдах зөвлөлөөс санал болгосон нэрийг дэмжих эсэхийг өнөөдөр Бага хурлаар шийдвэрлэж, МАН-ын  гишүүдийн 100 хувийн  саналаар У.Хүрэлсүхийг шинэ ЗГ-ын Ерөнхий сайдаар томилжээ.

У.Хүрэлсүхийн хувьд МАН-ын дарга өмнөх хоёр жил Ерөнхий сайдаар ажилласан учраас үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж намын гишүүд нь үзэж байгаа бололтой.