Хошууч генерал Б.Хурц мэдүүлэг өгчээ

Хошууч генерал Б.Хурц мэдүүлэг өгчээ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан хошууч генерал Б.Хурцыг Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулашгүйгээр 14 хоног саатуулсан. Үүний дараа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үргэлжлүүлэн хорих үндэслэлтэй хэмээн үзэж цагдан хорих хугацааг сунгаад байгаа. Түүнийг ШШГЕГ-ын харъяа 461-р ангид саатуулагдаж шалгагдах үеэрээ ТЕГ-ын зөвшөөрөлтэйгөөр мэдүүлэг өгсөн тухай эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал, Б.Хурцыг ТЕГ-аас зөвшөөрөл иртэл ямар нэгэн мэдүүлэг өгөхгүй гэсэн байр суурьтай байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан ч хоригдсоноос хойш 14 хоногийн дараа ТЕГ-аас зөвшөөрөл өгсөн гэх. Зөвшөөрөл өгөхдөө төрийн нууцад хамаарагдах нууцыг задруулахгүйгээр мэдүүлэг өгч болно хэмээжээ.

Эргэн сануулахад, түүнийг албан тушаалаа ашиглан бусдыг дарамталсан, С.Зориг агсаны хэргийг шалгахдаа хууль буруу ашигласан, мөрдөн шалгах ажиллагааг хууль бусаар явуулсан, бусдад эрүүдэн шүүх аргаад ял хүлээлгэсэн, эрүүдэн шүүх ажиллагааг зохион байгуулсан зэрэг олон хэрэгт холбогдуулан шалгаж байна.