Үндэсний их баяр наадам амралтын өдөр таарч буй учир нөхөж амраахгүй

Үндэсний их баяр наадам амралтын өдөр таарч буй учир нөхөж амраахгүй

Үндэсний их баяр наадам болох 2020 оны долоодугаар сарын 11, 12-н ердийн амралтын өдөр буюу бямба, ням гарагт тохиож байгаа.   Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: Долоодугаар сарын 11, 12, 13, 14, 15”-ны өдөр нь нийтээр тэмдэглэх баяр буюу бүх нийтийн амралтын өдөр хэмээн заасан байдаг.

Энэ жилийн тухайд баяр наадам бямба, ням гарагт таарч буй ч нөхөж амрах хуулийн зохицуулалт байхгүй учраас албан байгууллагууд долоодугаар сарын 13, 14, 15-ны ажлын өдөр бүх нийтээр амрах юм.