Токиод дахь “Disneyland” парк нээгджээ

Токиод дахь “Disneyland” парк нээгджээ

Цар тахлын улмаас дөрвөн сар гаруйн турш үйл ажиллагаагаа зогсоогоод байсан Токиогийн “Disneyland”, “DisneySea” өнөөдөр хаалгаа нээлээ.

Oriental Land” оператор компани үйлчлүүлэгчдийн тоог цар тахлын өмнөх үеийнхээс тал хувиар бага байлгахын тулд тасалбарыг цахимаар урьдчилан захиалах нөхцөлийг бүрдүүлжээ. Паркууд өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нөөс хаагдсан бөгөөд одоо богиносгосон цагийн хуваариар буюу өглөөний 8 цагаас оройны 20 цаг хүртэл ажиллах ажээ.

Мөн тоглоом, зоогийн газрууд урьдынхтай харьцуулахад цөөн үйлчлүүлэгч хүлээн авах боломжтой болсноос гадна ихэнх энтертайнмент арга хэмжээг зохион байгуулахгүй юм. Мөн үйлчлүүлэгчдийн хувьд парк руу орохдоо халуунаа шалгуулж, амны хаалт зүүх шаардлагатай бөгөөд “Disney”-н дүрүүдтэй уулзах үедээ тодорхой зайг баримтлах хэрэгтэй.